/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газраас “Хандлага дор хүндлэл оршино” аяны “Талархлын өдрүүд” 7 хоногийн арга хэмжээ, энэ оны 03 дугаар улиралын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн” болон “Ахлагч нарын сургалт, зөвлөгөөн”-ийг тохиолдуулан Цагдаагийн газрын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтсийн дарга нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэж, ИТХ-ын даргын нэрэмжит “3 онооны шидэлт”-ийн тэмцээн зохион байгуулав.

Тэмцээний тэргүүн байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, Дэд байранд Замын цагдаагийн тасаг, Гутгаар байранд Шуурхай удирдлагын тасаг шалгарч, “Шилдэг тоглогч”-оор эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Учрал шалгарлаа.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна