/ / “СОФТ ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СОФТ ВОЛЕЙБОЛ”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/37 тоот тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх”, “Эрүүл цагдаа” хөтөлбөр, “Соёлч байгууллага, алба хаагч”, “Зөв хэвшил Эерэг хандлага” аяны хүрээнд тусгагдсан ажил, арга хэмжээг зохион байгуулах, алба хаагчид, ахмад ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор #“СОФТ_ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнийг энэ оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уг тэмцээнд Тэргүүн байранд Эрүүгийн цагдаагийн тасаг, Дэд байранд Ахмадын зөвлөлийн баг, Гутгаар байранд Мөрдөн байцаах тасаг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон алба хаагчид болон ахмад ажилтнууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна