Ил тод байдлыг хангах чиглэлээр
Байгууллагын хүний нөөцийн ил тод байдлыг ханган тус газрын сул орон тоонд өрсөлдөх иргэдийг бүртгэх, нөөцөд авах, Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн сургалтад элсэхийг хүсэгч иргэд WWW.LEU.GOV.MN сайтаар орж цахим бүртгэлд бүртгүүлэх талаар болон бусад шаардлагатай мэдээллийг аймгийн “Мазаалай” ТҮ-10 телевизээр тухай бүр, мөн газрын иргэдийн хүлээлгийн танхимд байрлах байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн дагуу хийгдсэн мэдээллийн самбар, байгууллагын вэб сайт болон албан ёсны фэйсбүүк хаягаар зарлан мэдээлсэн.