/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / Зарлал

Зарлал

Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн сургалтад элсэхийг хүсэгч иргэд  WWW.LEU.GOV.MN сайтаар орж цахим бүртгэлд бүртгүүлнэ үү.

Элсэхийг хүсэгч иргэдэд тавигдах шаардлага:

1.Эрэгтэй, 17-25 хүртэл насны, 168 см буюу түүнээс дээш өндөртэй байх.

2.Нүүрний хэлбэр төрх зөв, ил харагдах 20х05 мм-ээс том сорви, шивээсгүй, бие эрхний гэмтэл согоггүй байх.

3.Ял шийтгэгдэж байгаагүй.

4.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх.

5.Цагдаагийн байгууллагын зан байдал, хандлага, ёс зүйн судалгаанд тэнцсэн байх.

ХСИС-ийн цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн нэрс Цагдаагийн төв байгууллагад ирсэн үед элсэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудаар судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулна.

Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг WWW.LEU.GOV.MN энд дарж  сайтаас авах боломжтой.  

            Утас: 70442411

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна