/ / 3-р улиралд Алба хаагч нарт дараах сургалтуудыг оров.

3-р улиралд Алба хаагч нарт дараах сургалтуудыг оров.

Алба хаагчийг хөгжүүлэх чиглэлийн 17 удаагийн 26 цагийн сургалтад Сэтгэл зүйч н.Хоролгарав “Стрессийн алаарх ойлголт”, Лектор төвийн сургалтын албаны дарга С.Амартөгс  “Эерэг чиг хандлага”, “Бүтээмж”, тус газрын сэтгэл зүйч М.Одонгоо “Би гэр бүлдээ”, “Хамт олон гэж юу вэ?”, “Цагдаагийн байгууллагын алба хаагчдын гаргадаг нийтлэг алдаа”, “Байгууллага хамт олны ажлын амжилт”, “Хүүхдийн хүмүүжлийн эх үүсвэр”, “Амжилтын үндэс”, “ЛГБТ буюу бэлхийн цөөнхийн тухай ойлголт”, “Бусдыг ойлгож, бусдад өөрийгөө ойлгуулах арга,” “Би-ээс Бид хүрэх зам өөрийгөө танин мэдэхүй, сэтгэл зүйн сорил 4,5-р дасгал”, “Харилцаа” сэдвүүдээр давхардсан тоогоор 1156 алба хаагчид орлоо.

Сургалтын явцад ”Сэтгэл зүйн ертөнц” бяцхан сэтгүүл, “Стрессийг даван туулах нь” гарын авлага, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн “Шудрага нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт гарын авлага, материалыг бэлтгэн175 ширхэгийг хувилж тараасан. “Би-гээс Бид хүрэх зам” сэтгэл зүйн сорил тест 5, хууль эрх зүйн болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн мэдлэгийг шалгах тест 7 боловсруулж, нийт алба хаагчдаар ажиллуулж, дүнг нэгтэн Газрын даргад танилцуулсан. Алба хаагчдыг сэтгэц, зан үйлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, стресс, бухимдал тайлах, сэтгэл хөдлөлөө хянаж зохицуулах, зөв амралт,чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх мэдлэгийг олгуулах, хэвшүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн ертөнц бяцхан сэтгүүл”-ийг бэлтгэн алба хаагчдад тараасан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна