/ / #ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН ГАР ДЭЭРЭЭС СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

#ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН ГАР ДЭЭРЭЭС СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

#Нийтийн цахим сүлжээ ашиглан гар дээрээс зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд #хариуцлага тооцох үндэслэл болно.
#Иргэн та стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа хуралдан авахгүй байхад анхаарна уу.
/Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно /
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна