/ / 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зөвлөгөөний дэгийн дагуу “2023 онд алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх мэдээлэл”-ийг хүний нөөцийн мэргэжилтэнгээс, 2023 оны 01, 02, 03 дугаар улиралд сахилгын зөвлөгөөн зохион байгуулсан Богд, Жаргалант, Бууцагаан сум дундын тасгийн дарга нараас зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг дараа улиралд хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, “Ёс зүйн зөвлөл”-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг тус тус нийт бие бүрэлдэхүүнд танилцуулсан.
Мөн “Ёс зүйн зөвлөл”-өөс сахилга, ёс зүйн зөрчилгүй ажилласан Замын цагдаагийн тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн хамт олонд “Батламж”, мөнгөн шагнал, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг шанд сахин манлайлалттай ажилласан 1 ахлагч, 1 офицер алба хаагчийг “Ёс зүйтэй албахаагч”-аар шалгаруулан тууз, мөнгөн шагналаар тус тус шагнасан. 2024 оны 01 дүгээр улиралд хэрэгжүүлж ажиллах уриалга болон, ирэх онд алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын саналыг цахимаар авч, “Өөрөө өөртөө зөрчилгүй байж, өдөр бүр хичээе” гэсэн уриалгыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна