/ / Фото мэдээ

Фото мэдээ

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн цагдаагийн газраас "Эерэг хандлага-Эрүүл ирээдүй" нөлөөллийн арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Булган сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 300 орчим оюутан, суралцагсад хамрагдан "Үнэ цэн", "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол", "Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, "Хорт зуршлаас ангид байж чадна" зэрэг сэдвээр сургалт орж, тэдэнтэй харилцан ярилцлаа.
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Завхан аймгийн цагдаагийн газраас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, өөрсдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдлэг олгох зорилгоор Улиастай сумын ерөнхий боловсролын бүрэн дунд 3 дугаар сургуулийн бага ангийн 230 сурагчдад "Модуль" сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын хууль сахиулах байгууллагын алба хаагчид, байгаль орчны мэргэжилтнүүд оролцсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна