/ / “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газраас аймгийн БШУГ, ГБХЗХГ, “МИГ” даатгалтай хамтран оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн болон бусад төрлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээний хүрээнд “Эрсдэлгүй ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр “Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Хүүхэд өртөж хохирч, холбогдож байгаа гэмт хэрэг, осол гэмтлийн нөхцөл байдал, анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хийж, Политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан нарт “Сургуулийн цагдаа” эцэг, эх /school police/-ийн цацруулагчтай хантаазыг гардуулан өглөө.
Мөн иргэд олноор үйлчлүүлдэг “Баруун бүс худалдааны төв”-д хууль сурталчлах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, ажиллалаа.
May be an image of 12 people, people studying and textMay be an image of 1 person, ambulance and textMay be an image of textMay be an image of 4 people and textMay be an image of 3 people and textMay be an image of 4 people and textMay be an image of 12 people, people studying and textMay be an image of 8 people, people studying and textБАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна