/ / “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан, нөхцөлийг ойлгуулж, хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцох зөв дадал, хандлагыг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ “Яараад яахав дээ” уриан дор зохион байгуулагдаж байна.
Дээрх арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулах салбар төлөвлөгөө гарган батлуулж, арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчилж ажиллалаа.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна