/ / “ОХИДОО ХАМГААЛЪЯ” 60 хоногийн аян

“ОХИДОО ХАМГААЛЪЯ” 60 хоногийн аян

“Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулагдаж буй “ОХИДОО ХАМГААЛЪЯ” 60 хоногийн аяны талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл хүргэлээ.
2019 онд гэмт хэргийн улмаас хохирсон 75 хүүхдийн 50 буюу 66.6% нь Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж хохирчээ.
Үүнээс 38 буюу 76% нь #Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох#, 12 буюу 24% нь #Хүчиндэх# гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хувьд 4-13 нас буюу бага насны охид байгаа нь тэдний олон эрхийг зөрчөөд зогсохгүй, бие махбодь болон сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хор уршгийг дагуулж байна. Иймд эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм.

                                        БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна