/ / ХОТ, АЙМАГ, СУМ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН 07:00 ЦАГТ НЭЭНЭ

ХОТ, АЙМАГ, СУМ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН 07:00 ЦАГТ НЭЭНЭ

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш буюу даваа гарагийн өглөөний 07:00 цагаас нээхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. 

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно.
Иимд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

                                                    БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна