/ / СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Цэнэг дөрөв цэнэг” ТББ-ын сургагч багш Ц.Нарантуяа, Цэцэгээ нартай хамтран Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх орон тооны бус ажилтануудыг сургагч багшаар бэлтгэн “Гэрчилгээ” олгох сургалтыг зохион байгуулж, сургалтуудын агуулгыг багтаасан “Асуулт, хариулт”-ын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж, 4 сургагч багшийг “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Дээрх сургагч багш нараар дамжуулан тухайн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 төрлийн гарын авлага, зурагт хуудас, Цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны товч тайлан бүхий сэтгүүлийг тарааж ажиллалаа.

                                                  БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна