/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм”-д заасны дагуу олон нийтийн цагдаа нарт хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох, харилцааны соёл, биеийн хүч хэрэглэх, холбооны хэрэгсэл ашиглах, нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж хэрэглэх чиглэлээр нэгдсэн сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
Сургалтад Баянхонгор суманд ажиллаж байгаа 6, хөдөө сумдад ажиллаж байгаа 15 нийт 21 олон нийтийн цагдаа, мөн олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн 8 иргэн хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна