/ Мэдээллийн ил тод байдал / Хүний нөөц / Зарлал

Зарлал

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД

 АНХ ОРОН ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

           

Төрийн албаны зөвлөлийн Öагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөцийг бүрдүүлэх зорилгоор мэргэшлийн шалгалтыг 03 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус газраас зарласан дараах ажлын байранд иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 07-14-ний өдрийг хүртлэх хугацаанд бүртгэж байна.

 

Зарласан ажлын байр

Боловс-рол

Мэргэжил

Нас, хүйс

Шалгуур

Нэмэлт шаардлага

1

Бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч

Дээд

Эрх зүй, бусад бакалаврын дээд

30 хүртэл насны /хүйс харгалзахгүй/

170 см-ээс дээш өндөртэй

Бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээчийн мэргэжлийн дамжаа төгссөн байх

2

Цагдаа-жолооч

Бүрэн дундаас дээш

В, С ангилалтай

30 хүртэл насны /эрэгтэй/

170 см-ээс дээш өндөртэй

3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон /цэргийн алба хаасан байх/

3

Хэв журмын цагдаа

Дээд

Эрх зүй, бусад бакалаврын дээд

30 хүртэл насны /эрэгтэй/

170 см-ээс дээш өндөртэй

/Цэргийн алба хаасан байх/

 

            Зарласан ажлын байрны шаардлага хангасан иргэд Цагдаагийн ерөнхий газрын http://hrm.police.gov.mn/register гэсэн хаягаар орж бүртгүүлсэн байна.

Албан тушаалд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, бусад мэдээллийг www.police.gov.mn  сайт болон энд дарж авч болно.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн газрын Цагдаагийн газрын 201 тоот өрөө болон 70194109 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

 

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна