/ / Спортын амжилт үзүүлэв.

Спортын амжилт үзүүлэв.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2018 оны спортын цогцолбор уралдаан тэмцээнд амжилт гарган оролцсон нийт алба хаагчид болон хамтран ажилласан байгууллагын төлөөллийг Цагдаагийн газрын удирдлага, зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, цом, оролцсон баг тамирчдаас цагдаагийн дэд ахлагч Т.Рэнцэнбадам шилдэг довтлогч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунжаргал шилдэг холбогчоор шалгарсан байна.Тус газар нь ийнхүү оны сүүлчийн тэмцээнд тэргүүн байранд шалгарч түүхэн амжилт үзүүлснээр 2018 оны цогцолбор спортын уралдаан тэмцээний нийлбэр дүнгээр орон нутгийн цагдаагийн байгууллагын хэмжээнд III байранд орж цом, өргөмжлөл, хүрэл медалийн эзэд боллоо. Нийт хамт олон, тамирчиддаа баяр хүргэж, 2019 онд амжилтаа ахиулахын ерөөлийг дэвшүүллээ. Биеийн тамир спорт мандтугай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна