/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хор хөнөөлийг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлах ажлыг аймгийн хэмжээнд өрнүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйлээр үйлчилдаг 85 хүнсний дэлгүүр, 17 үйлчилгээний газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж, 45 хүнд зөвлөгөө өгч, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 218 ширхэг санамж тарааж, хугацаатай албан мэдэгдэл өгч ажиллалаа.
Иргэд та бүхэн бидэнд санал, хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллана уу.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна