/ / Challenge үргэлжилж байна

Challenge үргэлжилж байна

“АРХИГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” Challenge-ийн самбар аялах 7 хоногийн хугацаанд “Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс”-ээс сурталчилгааны самбарыг хэлтсийн үйлчлүүлэгчдийн танхимд байршуулан мэдээлэл сурталчилгааг 7 хоногийн турш явуулж, архины хор хөнөөлийн талаарх богино хэмжээний шторкийг “Мазаалай” телевиз, цахим орчин болон үйлчилгээний танхимын дэлгэцээр тогтмол нэвтрүүлсэн. Дээрх хугацаанд “Дэлгэрэх”, “9 эрдэнэ” зах дээр зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг “Аяны замын өртөө” хоршооны 32 жолоочид архины хор уршиг, учирч болох эрсдлийн талаар ухуулга сурталчилгаа явуулж, соён гэгээрүүлэх гарын авлага тараан, байгууллагынхаа алба хаагчдад эрүүл мэндийн газраас “Эрүүл амьдралын хэвшил” сургалтыг авсан. Мөн архины хамаарал бүхий зорилтот 3 иргэнд аймгийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй оношилгоо шинжилгээнд хамрагдан, эмчлүүлж, сувилуулах эрхийн бичгийг гардуулан өгч, дараагийн байгууллагыг “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” Challenge-д нэгдэхийг уриалж, шилжин явах самбарыг хүлээлгэн өгсөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна