/ / “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номонд хандах хандлагыг эерэг болгох, алба хаагчдад оюуны хөрөнгө оруулалт хийж, ном унших сонирхлыг төрүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай “Номтой нөхөрлөе” аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд алба хаагчаас нийт 184 ширхэг номыг байгууллагын номын санд хандивласан байна. Аянд идэвх санаачлагатай оролцож, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн “Хамгийн олон ном” хандивласан 2 алба хаагчийг албан тушаалын сарын үндсэн цалинг тодорхой хувиар нэмж урамшуулахаар шийдвэрлэж, эрхийн бичиг гардуулав.
Тус аяны хаалтын үеэр “Мөнхийн буян” номын дэлгүүртэй хамтран алба хаагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, эхний 3 байрт шалгарсан алба хаагчдыг тус дэлгүүрийн номын дээжээс шагнаж, урамшуулан номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, алба хаагчдыг ном уншиж, номтой нөхөрлөх талаар уриаллаа.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна