/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017"

ЦАГДААГИЙН АЛБАНЫ "ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2017"

Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцож, нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг хийж гүйцэтгэснээс Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байранд шалгарч цом, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна