/ Мэдээллийн ил тод байдал / Авлигын эсрэг үйл ажиллагаа / ХАСХОМ-ийн талаар

ХАСХОМ-ийн талаар

Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу алба хаагчдын 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ний өдрүүдэд зохион байгуулж, мэдүүлэг гаргагч 71 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг www.meduuleg.iaac.mn цахим хаягаар гаргуулан, баталгааны маягтаар хүлээн авсан.


Авилгатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүсчилсэн байдлаар онлайн хэлбээр зохион байгуулсан "Мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан 14 төрлийн сэдэвт сургалтад тус газрын Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нарыг хамруулсан.
Тус газрын эрх бүхий албан тушаалтнуудаас дээрх сургалтуудаар мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнуудад 3 удаагийн 2 цагийн сургалтыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна