/ / Зарлал

Зарлал

Хууль сахиулах их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт орж, “Цагдаа-хууль сахиулах ажил” хөтөлбөрт элсэгч дээд боловсролтой иргэн 1 жил суралцаж, цагдаагийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласны дараа дахин 1 жил суралцаж, цагдаагийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласны дараа дахин 1 жил суралцаж, бакалаврын зэрэгтэй төгсөнө.

Элсэхийг хүсэгч дээд боловсролтой иргэн дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

1.Эрх зүйн бус дээд боловсролтой /голч дүн 3.2-оос дээш/

2.25 хүртэл насны

3.Өндөр 170 см буюу түүнээс дээш

4.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур /код 901/” журамд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх.

Шаардлага хангасан иргэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн төв байранд биечлэн очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

1.Иргэний үнэмлэх / нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

2.Төрийн албан хаагчийн анкет /маягт-1/

3.Бакалаврын боловсролын диплом, хавсралт /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

4.Нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагын судалгаанд хамрагдсан тухай тодорхойлолт

5.3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг WWW.LEU.GOV.MN сайтаас болон Цагдаагийн газрын 106 тоот өрөөнд ирж уулзаж болно.

            Утас: 70442411

 БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна