Зарлал /Сэтгэл зүйчийн сул орон тоо/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт мэргэжлийн сэтгэл зүйчийг сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага
Мэргэжил: Сэтгэл судлаач /давхар эрх зүйн мэргэжилтэй байж болно/
Мэргэшил: Нийгмийн, харилцааны, хуулийн, удирдлагын бие хүний сэтгэл судлал болон судалгаа, оношилгооны чиглэлээр мэргэшсэн байх.
Туршлага: Мэргэжлээрээ буюу мэргэжлийн байгууллагад ажилласан байх.
Ур чадвар:
-Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
-Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байх
-Ажиглах, сонсох, тайлбарлах чадвар эзэмшсэн байх
-Компьютерийн өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
Бүртгэл Цагдаагийн газрын 106 тоот өрөөнд явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70442411, 89005919