/ / "Хяналт шалгалт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

"Хяналт шалгалт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус газраас аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/674 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хяналт-шалгалт” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн мал малын гаралтай түүхий эд, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн явж хэвших, халдварт өвчин гарсан баруун аймгуудаас мал, малын гаралтай түүхий эдийг аймгийн нутаг дэвсгэрт оруулж ирэхгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна