"Бүтээлч ажил 95" аян
Тус цагдаагийн газар анх 1942 онд байгуулагдсан Бөмбөгөр суманд “Монгол цагдаа 95” нээлттэй өдөрлөг арга хэмжээг удирамж төлөвлөгөөний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр зохион явууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд цагдаагийн байгууллагын түүхэн замналыг видео танилцуулгаар, тус газраас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ төлөвлөн, иргэдэд мэдээлэл хүргэн сурталчилсан. Төрийн алба хаагч, иргэд, сурагчдад гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд “Түншлэлийн баг”-ийн үүрэг, оролцоо, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар 2 цагийн сургалт явуулж, 180 орчим иргэд хамрагдсан. Бөмбөгөр сумын 9 байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн нөхөрсөг тоглолт, иргэдийн дунд “Уран жолоодлого”-ын тэмцээнийг амжилттай зохион явууллаа.