/ / Зарлал

Зарлал

Хууль зүйн сайдын 2016 оны А/93 дугаар тушаалаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харъяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурын хөтөлбөрийн сургалтад 2016-2017 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, сонсогчдыг сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагаанд хамруулах бүртгэлийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 106 тоот явуулж байна.

Ерөнхий боловсролын дунд сургуулийг 2015-2016 оны хичээлийн жилд “А” үнэлгээтэй суралцаж байгаа иргэн, мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.6-аас дээш голч үнэлгээтэй суралцаж байгаа оюутан, сонсогчид дээрх шалгаруулалтад хамрагдах бүрэн боломжтой.

Сонгон шалгаруулалт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах ба элсэгчдэд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү.

            Холбоо барих утасны дугаар: 70442411

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна