/ / Зарлал

Зарлал

Хууль сахиулах их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангид элсэхийг хүсэгч иргэд элсэлтийн цахим бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд WWW.LEU.GOV.MNсайтаар орж бүртгүүлсэн байхыг анхаарна уу.

-Нийгмийн тухай мэдлэг: босго оноо 400,

-Математик, гадаад хэл /аль нэгийг сонгох/: босго оноо: 400

-Эрүүл мэнд, бие бялдарын шалгалт, сэтгэл зүйн сорил өгсөн байна.

Элсэхийг хүсэгч иргэдэд тавигдах шаардлага:

-Эрэгтэй, 17-25 хүртэл насны, 168 см буюу түүнээс дээш өндөртэй байх.

-Нүүрний хэлбэр төрх зөв, ил харагдах 20х05 мм-ээс том сорви, шивээсгүй, бие эрхтний гэмтэл согоггүй, эрүүл байх.

-Ял шийтгэгдэж байгаагүй.

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэлийг эдэлж дууссанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх.

-Цагдаагийн байгууллагын зан байдал, хандлага, ёс зүйн судалгаанд тэнцсэн байх.

            Цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн нэрс Цагдаагийн төв байгууллагаас ирсэн үед элсэгчдийг судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулна.

            Дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн журмыг энд дарж үзэх буюу Цагдаагийн газрын 106 тоот өрөөнд ирж уулзаж болно.

            Утас: 70442411

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна