/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээнд оролцов.

“Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээнд оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээнд тус цагдаагийн газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний нээлтийн үеэр улс, бүсийн болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилт гаргаж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хүрэлбаатар Биеийн тамир спортын "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" тэмдэгээр, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Г.Анхбаяр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдав.
“Монгол цагдаа-95” тэмцээн спортийн 17 төрлөөр зохион байгуулагдана.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна