/ / 4-р улиралд Алба хаагч нарт дараах сургалтуудыг оров.

4-р улиралд Алба хаагч нарт дараах сургалтуудыг оров.

Долоо хоног бүрийн “Мягмар” гараг бүрт “Монгол бичгийн сургалт”-ыг давхардсан тоогоор 1,425 алба хаагчдыг, бие бялдарын бэлтгэлжилтийн 33 удаагийн 99 цагийн сургалтад давхардсан тоогоор 2145 алба хаагчдыг хамруулан зохион байгуулж, сургалтыг лекц, хэлэлцүүлэг, дадлага хэлбэрээр зохион явууллаа. Тус газраас 2015 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөө, “Эрдэм” ахлах сургуультай хамтран явуулсан Монгол хэл бичгийн сургалтын төлөвлөгөө, сэтгэл зүйн сургалтын төлөвлөгөөг газрын даргаар батлуулан, сургалтыг төлөвлөгөөнд тусгагдсан хуваарийн дагуу бүрэн оруулсан.

Цагдаагийн газрын 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд алба хаагчийг хөгжүүлэхэд чиглэсэн 22 удаагийн сургалтыг төлөвлөснөөс 17 сургалтыг зохион байгуулж үнэлгээ нь 77.2 хувь, мэдвэл зохих хууль тогтоомжийн 12 удаагийн сургалтыг төлөвлөснөөс 10 сургалтыг зохион байгуулж үнэлгээ 83.3 хувь, мэргэжлийн ур чадварын болон дадлагажуулах 11 удаагийн сургалтыг төлөвлөснөөс 10  сургалтыг зохион байгуулж үнэлгээ 90.9 хувь, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшин дээшлүүлэх 33 удаагийн сургалтыг төлөвлөснөөс 33 удаагийн сургалтыг зохион байгуулж үнэлгээ 100, сургалтын хэрэглэгдэхүүн, кабинет, төсөв 91 хувьтай байна. Байгууллагын сургалтын ерөнхий үнэлгээ 88.4 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна