/ Олон нийтийн цагдаа / Олон нийтийн цагдаагийн ажилтны танилцуулга / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

        Тус газраас Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв.

       Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд Баянхонгор сумын 9 баг, 19 сумдад тус бүр 1 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулахаар судалгааг гарган танилцуулж,  аймгийн хэмжээнд нийт 28 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулахаар орон тоог батлуулсан. Олон нийтийн цагдаагийн ажилтан нарт сар бүр 192.000 төгрөгийн урамшуулал олгож байхаар судалгааг гарган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар танилцуулан хэлэлцүүлж, 2014 оны урамшуулалд 64.512.000 төгрөгийг батлуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үндэслэл журмын дагуу сумдын Засаг дарга нарт 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр албан бичиг /Олон нийтийн цагдаагийн ажилтан нарыг сонгон шалгаруулж, санал ирүүлэх тухай/-ийг хүргүүлэн бүх сумдын Засаг дарга нараас саналыг авч, Цагдаагийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/17 тоот тушаалаар Баянхонгор аймгийн хэмжээнд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтан нарыг томилсон. Баянхонгор аймгийн хэмжээнд 28 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна. 

Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, сургалт явуулахтай холбогдсон зардлын тооцоог ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс ирүүлсэн “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журмын төслийн дагуу гарган Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-т заасан үндэслэл журмын дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар танилцуулан хэлэлцүүлж, орон нутгийн төсвөөс  22.744.400 төгрөгийг батлуулж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хамгамжийн газарт мэдэгдэж, орон нутагтаа хувцас хангалтыг хийх зөвшөөрлийг авч, аймгийн Худалдан авах ажиллагааны албанд хүсэлт тавьж, харьцуулалтын аргаар гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулалтыг явуулж, “Уянга шинэ эхлэл” ХХК нь олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг хийж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хувцасны хангалтыг тавьж олгосон.

    Олон нийтийн цагдаагийн ажилтан нарын 2015 оны урамшууллын зардлын судалгааг гарган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн хөрөнгийн асуудлыг батлуулсан. Олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулалд 64.512.000 төгрөг шийдвэрлүүлсэн.

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна