/ Тусгай зөвшөөрөл / Ял шийтгэлийн тодорхойлолт / ЯЛ ШАЛГАХ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ТАЛААР

ЯЛ ШАЛГАХ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ТАЛААР

Хууль тогтоомжийн хүрээнд ял шийтгэлтэй эсэх лавлагааг авах эрх бүхий байгууллагуудын жагсаалт:

  1. Шүүхийн байгууллага.
  2. Прокурорын байгууллага.
  3. Монгол улсын ТАТХ-ийн 5.1.2, 5.1.3 дах хэсэг, 7, 8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд.
  4. Сонгуулийн ерөнхий хороо болон нэр дэвшигч.
  5. Монгол банк, банк үүсгэн байгуулагч.
  6. Авлигатай тэмцэх газар.
  7. Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн.
  8. Шат шатны засаг дарга.
  9. Иргэний бүртгэлийн байгууллага.
  10. Нийгмийн даатгалын байгууллага.
  11. Цагдаагийн байгууллага.
  12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.
  13. Татварын байгууллага.
  14. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
  15. Шүүхийн шинжилгээний байгууллага.
  16. Дүүргийн цэргийн хэлтэс.
  17. Монголын өмгөөлөгчдийн холбоо.
  18. Орон сууц хувьчлах товчоо.
  19. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага.
  20. Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага.

Гадаадад оршин сууж байгаа иргэдэд лавлагаа олгох:

     Тухайн улсдаа оршин сууж байгаагаа нотлох бичиг баримт /түр оршин суух үнэмлэх, гадаад паспорт болон тухайн улсын виз, хилээр орсон тэмдэг г.м/-ыг хувилж тус Лавлагааны сангийн mst.police@yahoo.com мэйл хаягаар өөрийн хүсэлтийн хамт ирүүлнэ. Хүсэлтэд Цагдаагийн “Тодорхойлолт” авах болсон шалтгаан, Монголд төлөөлж авах хүний овог, нэр, регистерийн дугаарыг дурьдах ба уг хүн нь өөрийн болон лавлагаа авахыг хүссэн иргэний бичиг баримт /иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, лавлагаа/-ыг авчирч авна.

Ял шалгах тодорхойлолт авахад бүрдүүлэх материал

- БАНК- Төрийн сан банк

- ДАНСНЫ ДУГААР-900012034

- ХҮЛЭЭН АВАГЧ НЬ - Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт /ЦЕГ-ЗУГазарт/

- ГҮЙЛГЭЭНИЙ УТГА - Лавлагааны үнэ Овог, нэр, регистрийн дугаараа бичих

Дээр дурдсан эрх бүхий 20-н байгууллагад хандах хүсэлтэй иргэд тухайн байгууллагаас албан тооттой ирж лавлагаа авна уу.

Хуульзүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31--ний өдрийн а/12 тоот тушаалын дагуу иргэдэд тодорхойлолт олгохгүй болсоныг анхаарна уу.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна