/ / ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧ ИРГЭД,БАЙГУУЛЛАГУУДАД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:

ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧ ИРГЭД,БАЙГУУЛЛАГУУДАД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:

1.Галт зэвсэг эзэмшигч иргэд, байгууллагууд 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын “Галт зэвсгийн тухай” хуулийг  судлах,энэ хуульд заасны дагуу галт зэвсгийг өмчлөх, эзэмших,ашиглах
2.Галт зэвсгийг зориулалтын бат бөх сейфэнд хадгалах бөгөөд сум хэрэгсэл,замагийг тусд нь хадгалах хулгайд алдагдахаас сэргийлэх галт зэвсгийг үрэгдүүлсэн,хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэх
3.Галт зэвсэгтэй харьцахдаа аюулгүй байдлыг бүрэн хангаж хуульд заасны дагуу хэрэглэх ба галт зэвсгийг өмчлөх,эзэмших,ашиглах хууль, дүрэм, журам зөрчснөөс болон галт зэвсэгтэй буруу харьцсанаас болж бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд хохироохоос ямагт сэрэмжилж урьдчилан сэргийлж байх
4.Байлдааны зориулалтай галт зэвсэг болон  хэв загварыг өөрчлөх,үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн галт зэвсэг өмчлөх,эзэмших,ашиглахыг хориглоно.
5.Иргэн та Цагдаагийн байгууллагад галт зэвсгээ заавал бүртгүүлж гэрчилгээ авсан байхыг анхаарах  
6.Бага насны болон насанд хүрээгүй хүүхэд болон эрхтэн дутуу хүмүүс,архаг архичин,сэтгэцийн өвчтэй зэрэг хүмүүст галт зэвсэг эзэмшүүлэхийг хориглосон байдгыг анхаарах
7.Хот суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсэг авч явахыг хориглоно.
8.Иргэн та галт зэвсгээ жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан цагдаагийн байгууллагад сайн дураараа авчирч бүртгүүлж байх, бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарах
9.Галт зэвсэг тоглоом биш гэдгийг ямагт анхаарч сэрэмжилж байх
10.”Галт зэвсгийн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтэнд цагдаагийн байгууллага хяналт тавина.
11.Хууль, дүрэм журам зөрчснөөс эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээдэг болохыг хатуу анхаарах




СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна