/ / Aduuchin temtseen zohion baiguulav.

Aduuchin temtseen zohion baiguulav.

       Баянхонгор аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраассанаачлан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын дэмжлэгтэйгээр Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилах ажлын хүрээнд Хангайн бүсийн “Адуучин” тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гурванбулаг суманд зохион байгууллаа.

     Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ын дарга Д.Ширмэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Д.Батдамба, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Заг, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг, Хүрээмарал, Эрдэнэцогт зэрэг хангайн 9 сумдын ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд болон малчин иргэдийн төлөөлөл, сум тус бүрийн шилдэг 4 адуучны хамт оролцсон.

      Гурванбулаг суманд адууг оторлон маллах ажиллагааны арга туршлага, ололт амжилтын талаар тус сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон адууг оторлон малладаг малчин иргэдээс тэмцээний үеэр бусад сумдын иргэдэд мэдээлэл хийсэн.

     Энэ үеэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бод малыг чипжүүлэх ажлын хүрээнд “Хас цахим эрдэнэ тамга” ХХК-ийн захирал Ү.Дамдинсүрэн малын чипний мэдээллийг иргэдэд хүргэж, хангай сумдын Засаг дарга нартай тус тусын сумдын нийт бод малын тодорхой хэсэгт 2015 онд багтаан чип суулгуулах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулах болсон. Мөн Галуут сумын ИТХ, ЗДТГ, ГХУСАЗЗөвлөл болон “Том чихт бор” МСУХ, Цагдаагийн хэсэг хамтран “Адуугаа хайрлан хамгаалж, адуу дагасан өв соёлоо сэргээн хөгжүүлцгээе” уриалгыг гарган арга хэмжээнд оролцсон хангайн 9 сумдад хүргүүлж, 2015-2016 онд өөрийн сумын адууг оторлож маллан, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахаа танилцуулсан.

      Хангайн бүсийн “Адуучин” тэмцээнд 9 сумын болон Цагдаагийн газрын нийт 38 адуучин залуу оролцон морь уургалах, бугуйлдах, уурга, ташуур шүүрэх, морь булгиулах, давхиан дунд мориноос моринд сэлгэж мордох гэсэн 5 төрөлд явагдан эхний 5 байр эзэлсэн адуучдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраас шагнал гардуулан өгч тэдэнд амжилт хүссэн.

     Мөн адууг оторлон маллаж, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан Гурванбулаг сумын 3 дугаар багийн засаг дарга Б.Эрдэнээ болон адуучин С.Энх-Эрдэнэ нарыг аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газраас талархал, мөнгөн шагналаар шагнаж, “Адуучин” тэмцээнд амжилттай оролцсон бүх адуучин залуучуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гарын бэлэг гардуулж баяр хүргэсэн.

     Зохион байгуулагдсан арга хэмжээнд Баянхонгор аймгийн малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг хангайн 9 сумын төлөөлөл нийт 250 гаруй малчин залуус оролцож, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон үр дүнтэй ажил, арга хэмжээ боллоо.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна