/ / Сумдад ажиллаж байна.

Сумдад ажиллаж байна.

Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Аймгийн албан журмын даатгагчдын холбоо, Авто жолооны сургуулиудтай хамран  “Орон нутагт хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлах ажлыг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт өдөрлөгийг Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан  зэрэг нийт 6 суманд зохион явуулж байна. Энэхүү арга хэмжээг авто техникийн үзлэг, тоологыг тохиолдуулан явуулж байгаа тул иргэдийн хамрагдах байдал сайн, үр дүнтэй арга хэмжээ болж байна. Арга хэмжээний хүрээнд  Замын хөдөлгөөний хууль дүрэм сурталчлах, жолоочийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад журам, заавраар иргэдэд мэдээлэл өгөх, зам тээврийн осол хэргийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор уран жолоодлогын тэмцээн, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АХА тэмцээнүүдийг тус тус зохион явуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна