/ / “ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, ДОТООДЫН ЦЭРГИЙН “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

“ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, ДОТООДЫН ЦЭРГИЙН “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүл, харуулын ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн "Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулж ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах гэж байна.

         Албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

         Албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

 

Шалгалтын хуваарь:

        Энэ оны 05 дугаар сарын 10ы өдрийн 09.00 цагт тусгай бэлтгэл, бие бялдрын, 05 дугаар сарын 12, 13-ны өдрийн 09:00 цагаас ерөнхий мэдлэг, ур чадвар, ярилцлагын шалгалтыг материал хүлээн авч бүртгэсэн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага дээр зохион байгуулна.

(Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж /амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт/ хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг  лавлана уу.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна