/ / “МОБИКОМ” КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

“МОБИКОМ” КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор “Мобиком” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Цагдаагийн алба хаагчдад зориулсан тусгай багц сонгон, нийт алба хаагчдад гар утас үнэгүй олголоо.
Мөн “Мобиком” корпорациас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх ажилд дэмжлэг үзүүлж, 19 сум, 3 байнгын постонд 5 сая төгрөгийн үнэ бүхий интернет төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгож хамтран ажиллалаа.
Сумдыг интернет төхөөрөмжөөр хангаснаар сумдад ажиллаж байгаа алба хаагчдыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ЦАГДААГИЙН ГАЗАР

Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
+3

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна