/ / “ГАРЦААРАА ГАРЦГААЯ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ГАРЦААРАА ГАРЦГААЯ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА


Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн:
16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”
16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”
16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг анхаарна уу
Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулна.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна