/ / САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны эхний хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх зорилгоор олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагч, ахмадын ажилтнуудын туршлагыг харуулсан богино хэмжээний видео нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, алба хаагч нэг бүрээс 3 дугаар улиралд хэрэгжүүлж ажиллах уриалгыг гаргуулж, “Амлалтын мод” бүтээн тасгийн дарга нарт гардууллаа.
Мөн өмнөх улирлын сахилгын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилтийг тооцон, бусдыгаа манлайлан зөрчил дутагдалгүй ажилласан Захиргааны удирдлагын тасаг, Замын цагдаагийн тасгийн хамт олныг Цагдаагийн газрын “Талархал”, үнэ бүхий зүйлээр шагнаж, алба хаагчдын урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгэлийн бэлэг”-ийг зарим хаагчдад гардуулан өглөө.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
ЦАГДААГИЙН ГАЗАР

Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
Bayankhongor Tsagdaagiin Gazar-н зураг.
+24

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна