/ / Экологийн цагдаагийн албатай хамтран “БАЙГАЛИА ХАЙРЛАХ БИДНИЙ ҮҮРЭГ” шинэ товхимлыг гаргалаа

Экологийн цагдаагийн албатай хамтран “БАЙГАЛИА ХАЙРЛАХ БИДНИЙ ҮҮРЭГ” шинэ товхимлыг гаргалаа

Уг товхимол нь Монголчуудын ургамал, ой мод , газар шороо, уул ус, ан амьтдаа энэрэн хамгаалах уламжлалт ёс, амьдралдаа хэвшүүлж ирсэн соёл, зан заншил, цээрлэх ёс болон байгаль хамгаалах одоогийн хэрэгжиж буй хууль дүрмийг олон нийтэд таниулах, уламжлагдан ирсэн ёс заншил, арга ухааныг бүтээлчээр суралцаж өөрсдийн амьдрал ахуйдаа хэвшүүлэх, хариуцлагатай байдлыг сайжруулахад тус нэмэр болох зорилготой юм. Өвлөн ирсэн эдгээр өвөрмөц зөв зохистой дадал, зуршлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх тогтвортой хөгжлийг хамтдаа цогцлооход зориулагдсан бүтээл болсон.

Энэ товхимол нь эртний домог, зан үйл, бэлгэдэл, уламжлалт хэрэглээ, цээр ёсны тухай энгийн, ойлгомжтой уран сайхны үг хэллэгээр бичигдсэн тул Монголчуудын аль ч цаг үед оюун ухаан, ёс суртахуун, амьдралаараа бүтээсэн бичигдээгүй хууль, түүхэн уламжлал, амьдралын хэв маягийг судлах бодит боломж юм.

Товхимолыг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна