/ / БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХЯНАЛТЫН КАМЕРААР 57 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХЯНАЛТЫН КАМЕРААР 57 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор камерын хяналтыг сайжруулан ажиллаж байна.

Энэ оны 4 дүгээр сард хяналтын камераар 57 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллалаа.

Илрүүлсэн зөрчлийн хувьд жолооч нар хөдөлгөөнд оролцох үедээ гэрлэн дохио зөрчих, уулзвар гарц дээр зогсож хүн буулгах, суулгах болон замын хөдөлгөөний дүрмийн бусад холбогдох заалтуудыг зөрчсөн зэрэг зөрчлүүд байна.

 Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцож, анхаарал болгоомжтой зорчсноор өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална.  

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна