/ / #Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе#

#Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе#

Эцэг эхчүүдээ!!!
#Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе#
"Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр"
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ыг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ 1998 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Иймд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан нийт эцэг эхчүүдэд #Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе# уриалгыг хүргэж байна.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна