/ / #ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ# ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

#ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ# ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд хэрэгжиж буй “Хүүхэд хамгаалагч” төслийг Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлэхээр Цагдаагийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар томилогдсон 2 хүүхэд хамгаалагч ахмад ажилтантай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дөрвөлсөн гэрээ байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд “Хүүхэд хамгаалагч” төслийг хамтран хэрэгжүүлэх байгууллагын удирдлагуудад “Хүүхэд хамгаалагч” төслийг танилцуулан, 2019 онд “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнуудын хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг танилцууллаа.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна