/ / 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ШҮҮХИЙН ШИЙТГЭВРЭЭР БАРИВЧЛАГДСАН ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ

2020 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ШҮҮХИЙН ШИЙТГЭВРЭЭР БАРИВЧЛАГДСАН ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт 2020 оны эхний улиралд 104 иргэн зөрчлийн улмаас Шүүхийн шийтгэврээр баривчлагдсаны 36 буюу 34.6% нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 60 буюу 57.6%-ийг эрхийн үнэмлэхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 4 буюу 3.8%-ийг хулгайлах, 5 буюу 4.8%-ийг танхайрах зөрчил тус тус эзэлж байна.
Баривчлагдсан иргэдийн хүйсийн хувьд 1 эмэгтэй 103 эрэгтэй хүн байгаагаас 57 нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 24 нь малчин, 9 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2 нь тэтгэвэрт, 7 нь хувийн байгууллагын ажилтан, 5 нь төрийн алба хаагч байна.
#АРХИДАЛТААС ТАТГАЛЗАХАД
АЙМГААРАА НЭГДЭЦГЭЭЕ#
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна