/ / “ОХИДОО ХАМГААЛЪЯ” АЯНЫ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

“ОХИДОО ХАМГААЛЪЯ” АЯНЫ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй “Охидоо хамгаалъя” аяны хүрээнд “Гэр бүлийн радио 106.5”-ын мягмар гараг бүрийн 18:00 цагаас сонсогчдод хүргэдэг “Хөгжлийн цуурай” нэвтрүүлэгт оролцож, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр мэдээлэл хүргэлээ.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна