/ / ИРГЭН ТА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ГАНЦААРАНГ НЬ БҮҮ ҮЛДЭЭГЭЭРЭЙ

ИРГЭН ТА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ГАНЦААРАНГ НЬ БҮҮ ҮЛДЭЭГЭЭРЭЙ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдүүдийг гэртээ ганцааранг нь харгалзах хүнгүй үлдээснээс болж ахуйн осол гэмтлийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга бүхий зурагт хуудсуудыг гэр хорооллын цахилгаан худаг дээр байршуулан иргэдэд анхааруулга хүргэлээ.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, ахуйн осол гэмтлийн улмаас эрүүл мэндээрээ хохирох, золгүй байдлаар амь насаа алдах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.
#Эцэг, эхчүүд хүүхдээ аливаа эрсдлээс хамгаалах,
урьдчилан сэргийлэх үүрэгтэй#
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна