/ / "ЗУРАГТ ХУУДАС"-НЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА

"ЗУРАГТ ХУУДАС"-НЫ УРАЛДААН ЗАРЛАЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас “Охидоо хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж буй “Би хүчирхийллийг тэвчихгүй” зурагт хуудасны уралдаанд оролцохыг урьж байна.
Хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд Цагдаагийн газрын 106 тоот өрөөнд цаасаар болон Bayankhongor tsagdaagiin gazar facebook чатаар цахим хэлбрээр хүлээн авна.
Тавигдах шаардлага: Зурагт хуудсыг А4, А3 хэмжээтэй цаасан дээр ямар ч байдлаар зурж болох ба бүтээлийн баруун доод буланд овог нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар болон холбогдох мэдээллийг тэмдэглэж ирүүлнэ.
Хамрах хүрээ: Насанд хүрэгчид болон 10-12 дугаар ангийн сурагчид оролцоно.
Шалгуур: Утга санаа, зурж дүрсэлсэн байдал, ур чадвар, гүйцэтгэл зэргийг харгалзан дүгнэх ба бүтээлийн тайлбарыг зурагт хуудасны хамт ирүүлнэ.
Холбоо барих утасны дугаар: 88829362
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна