/ / Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлж байна

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлж байна

Баянхонгор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 15 цэцэрлэгүүд Баянхонгор аймгаас гарах, орох хөдөлгөөнд хяналт тавих 12 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр 3 удаа халуун хоол, аарц, цайг хүргэн өгч ажиллаж байна.

Дээрх хоол, цайг цэцэрлэгүүдийн цайны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд амт, чанартай төрөл бүрийн хоол, халуун аарц, цай бэлтгэн түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулснаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын урам зориг нэмэгдэж, талархалтай хандаж байна.

                                             БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна