/ / “АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ЖИЛИЙН АЯН”-НЫ НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО

“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ЖИЛИЙН АЯН”-НЫ НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян"-ны нээлт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баганат талбайд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчид, Төрийн болон төрийн бус байгууллагууд, авто машин сонирхогчдын холбоо зэрэг олон байгууллага, хамт олон оролцож, архидалттай тэмцэх аянд нэгдлээ. Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас Архи согтууруулах ундааны хор хөнөөлийг сурталчилсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 3 төрлийн 300 ширхэг гарын авлага, тараах материал тарааж, тус аяныг сурталчилсан бүтээлүүдийг иргэдэд сурталчилж ажиллалаа.

                                        #АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХЭД АЙМГААРАА НЭГДЭЦГЭЭЕ#

                                               БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна