/ Бидний тухай / ЦГ-ын тасаг албад / ШУУРХАЙ УДИРЛАГЫН ТАСАГ / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Тус тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны А/212 дугаартай тушаалаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын тасаг байгуулах, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай тушаал батлагдаж, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт тасгийн дарга-1, жижүүрийн ахлах мөрдөгч-1 жижүүрийн мөрдөгч-3, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа-4, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн-1, мэдээлэл судалгааны мэргэжилтэн-1, холбооны инженер-1, нийт 12 хүний орон тоотойгоор байгуулагдсан.

Одоо тус тасагт тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Алтанбагана, жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Амартүвшин, Холбоо мэдээллийн ахлах инженер цагдаагийн хошууч Г.Мөнгөнсүх, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Бямбаа, мэдээлэл, судалгааны мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Б.Цээпилмаа, жижүүрийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч М.Ариунсанаа, цагдаагийн дэслэгч А.Мөнхболд, цагдаагийн дэслэгч Ж.Гансүх, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаагаар цагдаагийн ахлагч Б.Баасанцэрэн, цагдаагийн дэд ахлагч Б.Даваажаргал, цагдаагийн дэд ахлагч Ж.Мөнх-Оргил, цагдаагийн дэд ахлагч Э.Бадам-Очир нар ажиллаж байна.

Шуурхай удирдлагын тасаг нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа дүн шинжилгээ хийх, мэдээлэл холбоо технологийн техник хэрэгслийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, нэгж алба хаагчдын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, эрх бүхий байгууллага албан тушаалтныг мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна