/ Бидний тухай / ЦГ-ын тасаг албад / ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Тус газрын Хэрэг бүртгэх тасаг нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанууд Цагдаагийн байгууллагад төвлөрч Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолоор цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэх газар /алба/ шинээр эмхлэн зохион байгуулагдаж, цагдаагийн ерөнхий газрын 2002 оны 297 дүгээр тушаалаар  тус газарт 2002 онд тасгийн дарга 1, хэрэг бүртгэгч 4, сум хариуцсан хэрэг бүртгэгч 19-тэй байхаар анх байгуулагдсан.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2004 онд нэмэлт, өөрчлөлт орж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны ажлын ачаалал өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын 2004 оны 290 дүгээр тушаалаар тасгийн дарга болон ахлах хэрэг бүртгэгч тус бүр 1, хэрэг бүртгэгч 5 байхаар орон нэмэгдэн зохион байгуулагдаж, сумдын хэрэг бүртгэгч нарыг Эрүүгийн цагдаагийн тасагт харьяалуулан хэрэг бүртгэх, гүйцэтгэх ажлын эрхтэй болгосон.

Тус тасгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/435 дугаар тушаалаар тасгийн дарга-1, ахлах мөрдөгч-1 орон тоотойгоор дахин шинээр бүтэц орон тоог батлан, тасгийн даргаар цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал цагдаагийн хошууч О.Чулуунбат, ахлах хэрэг бүртгэгчээр цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар томилогдон ажилласан. Улмаар ЦЕГ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дүгээр тушаалаар тус тасгийн мөрдөгчөөр цагдаагийн ахмад Э.Шижирбаатар томилогдон нийт 3 алба хаагчийн орон тоотойгоор тус тасаг Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэг бүртгэх тасгийн анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Доржготов томилогдон 2002-2007 он хүртэл, ахлах хэрэг бүртгэгчээр цагдаагийн хошууч Н.Батсайхан нар томилогдон ажиллаж байсан. Хэрэг бүртгэх тасагт ажиллаж байсан тасгийн дарга, ахлах хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэгч нарыг дурдвал:

Тасгийн даргаар:

Цагдаагийн хошууч Г.Доржготов /2002-2007/

Цагдаагийн хошууч Ж.Баярням /2007-2014/

Цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал /2017-2019/

Цагдаагийн хошууч О.Чулуунбат 2019 оноос хойш

Ахлах хэрэг бүртгэгчээр:

Цагдаагийн хошууч Н.Батсайхан /2002-2007/

Цагдаагийн хошууч Ж.Наранбаатар /2014 оны 05 сараас 2014 оны 06 сар хүртэл

Цагдаагийн хошууч П.Батхүлэг /2014 оны 06 сараас 2017/

Цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар /2017 оноос хойш/

Хэрэг бүртгэгчээр:

Цагдаагийн хошууч Д.Хүрэлсүх

Цагдаагийн ахмад Ж.Баярням

Цагдаагийн ахмад Б.Батбилэг

Цагдаагийн ахмад С.Элбэгсайхан

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Дамдинжав

Цагдаагийн дэслэгч Ж.Ганболд

Цагдаагийн дэслэгч Г.Баатарсүх

Цагдаагийн дэслэгч Ц.Чимэддагва

Цагдаагийн ахмад Э.Шижирбаатар нар тус тус ажиллаж байсан.

 Баянхонгор аймгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтын байдалд дүгнэлт хийж тасгийн хэмжээнд дахин хэрэг бүртгэгчийн орон тоо зайлшгүй шаардлагатай талаар удаа дараа газрын дарга болон Хэрэг бүртгэх албаны удирдлагад танилцуулж ажилласнаар газрын дотоод нөөц бололцоо орон тоондоо багтаан хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч 1 орон тоог Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлуулж, улмаар ЦЕГ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дүгээр тушаалаар тус тасгийн мөрдөгчөөр цагдаагийн ахмад Э.Шижирбаатар томилуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна